Бидний тухай
ARD ART бол Монголдоо хамгийн анхны хүн бүрд виртуал хөрөнгөө нээлттэй бүтээх боломжийг нээж өгч буй платформ юм. Өөрийн оюуны өмч, биет болон виртуал хөрөнгийг блокчэйн технологи ашиглан өмчлөх, ашиг хүртэх боломжийг бид танд олгож байна.

Таны бүтээх NFT болон багц нь ухаалаг гэрээр/Smart Contract/ баталгаажих тул эзэмших, захиран зарцуулах эрх нь 100% танд байх болно. АRD ART платформ дараах үйлдлийг хийхэд хүн бүрд нээлттэй. Үүнд:
- NFT болон багц бүтээх
- Зарах захиалга өгөх
- Авах
- NFT дээр үнийн санал өгөх
- Дуудлага худалдаанд оролцох, зохион байгуулах
- Бусдад NFT шилжүүлэх
- Крипто хаяг рүү NFT шилжүүлэх